Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг өнөөдрөөс түр хааж байна

493

Хайлаастыг Чингэлтэйн гудамжтай холбосон авто замыг өнөөдрөөс түр хааж байна

 

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна.

Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм.

Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Авто плазагийн зүүн тал, 11 дүгээр хорооллын 1 дүгээр  байрны баруун талын авто замыг 2019 оны 6 сарын 22- 23-ны өдрийн хооронд түр хааж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэх гэж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>