Нүүрээ халуун болон хүйтэн усаар угаахын ялгаа

29

  

Нүүрээ халуун болон хүйтэн усаар угаахын ялгаа

 

Хүйтэн усаар нүүрээ угаах нь нүүрний судасны ханыг нарийсгаж шим тэжээл авах боломжгүй болгодог. Байнга хүйтэн усаар нүүрээ угаавал нүүр хуурай, царай алдсан болж, үрчлээ сууж эхэлдэг.

Харин халуун ус нь нүүрийг маш сайн цэвэрлэж нүх сүвийг нь онгойлгож, амьсгалах чадварыг нь нэмэгдүүлдэг. Гэхдээ байнга маш халуун усаар угаагаад байвал судаснууд нь өргөсөн тэлж, нүүрний арьсны чанга толигор байх нөхцлийг бууруулдаг. Мөн нүүрний хялгасан судлууд өргөсөх тусам арьсны цаанаас тодорч, арьс сулбагар болон унжийж хөгшрөлтийн процесс хурдан явагдана.

Халуун болон хүйтэн усаар ээлжилж сольж угаавал нүүрний судаснуудад нэгэн төрлийн “чийрэгжих гимнастик” болж өгдөг. Нүүрний арьсан доогуур байгаа цусны судаснуудын эргэлт сайжирч улмаар арьс шим тэжээл авахдаа сайн болно. Нүүрээ угаасны дараа заавал арчиж хатааж байх хэрэгтэй. Хэрэв нүүрээ арчихгүй, ус үлдээж арчиж байвал арьсан дээр үлдсэн ус нь хөрж, арьсыг хуурайшуулж, судаснуудыг нарийсгаж, булчирхайн шүүрлийг багасгадаг.

Тослог арьс хамгийн их арчилгаа анхаарал шаарддаг. Нэг талаас тосыг нь сайтар цэвэрлэхийн тулд савандаж угаах, нөгөө талаас арьсны хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байдаг. Иймээс нүүрээ угаахаас 10 минутын өмнө нүүрэн дээрээ тараг, гашилсан сүү, эсвэл ацидофилин, хүүхдийн каша зэргээр маск тавиад дараа нь халуун, хүйтэн усаар ээлжлэх маягаар савандаж, хөөсөөр угаах шаардлагатай. Саван нь аль болох глицеринтэй, камфортой эсвэл хүхэртэй байвал сайн.

www.EMCH.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.