Бүх төрлийн автомашины импорт нэмэгджээ

747

Гаалийн байгууллага нь 2019 оны эхний 6 сард улсын төсөвт 1.43 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 1.45 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж 1.7 хувиар буюу 23.77 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж ажиллажээ.

Татварын орлогын гүйцэтгэлийг нэр төрлөөр нь өнгөрсөн онтой харьцуулбал нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 241.02 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Татварын орлогын өсөлтийг нэр төрлөөр нь харвал,

  • Гаалийн албан татвар 54.23 тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 117.16 тэрбум төгрөг,
  • Архи дарсны онцгой албан татвар 0.70 тэрбум төгрөг,
  • Тамхины онцгой албан татвар 10.79 тэрбум төгрөг,
  • Суудлын автомашины онцгой албан татвар 34.93 тэрбум төгрөг,
  • Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 22.57 тэрбум төгрөг
  • Авто бензин, дизелийн түлшний албан татвар 1.86 тэрбум төгрөгөөр тус тус өсч,

Харин,

  • Шар айрагны онцгой албан татвар 0.44 тэрбум төгрөг,
  • Өөрийн орлого 0.01 тэрбум төгрөг,
  • Хураамж 0.73 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
ИМПОРТООР 2.9 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БАРАА ОРУУЛСАН НЬ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.5 ХУВИАР ӨСЧЭЭ

Энэ оны эхний 6 сард импортоор 2.9 тэрбум ам.долларын бараа оруулж өнгөрсөн оны мөн үеэс 5.5 хувиар өссөн байна. Импортын ам.доллараар илэрхийлсэн энэ дүнгийн өсөлт болон төгрөгийн ханшийн сулралт/10.2%/-ын үр дүнд төгрөгөөр илэрхийлсэн импортын дүн 7,608.1 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1,060.7 тэрбум төгрөгөөр буюу 16.2 хувиар нэмэгджээ.

Импортын энэ өсөлтөд авто бензин, дизелийн түлш, тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн, бүх төрлийн автомашины өсөлт голлон нөлөөлсөн байна.

 

Эх сурвалж: ГЕГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>