Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.7 хувиар өсчээ

50

 

 

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 5.7 хувиар өсчээ

 

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг танилцуулснаар татварын нийт орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 5.8 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 14 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзоригийнтанилцуулснаар өнгөрсөн оны 9 дүгээр сард 14.7 их наяд байсан мөнгөний нийлүүлэлт энэ оны есдүгээр сард 17.9 их наяд төгрөг болсон. Энэ нь өмнөх сарынхаас 471 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 9 дүгээр сарын эцсийн байдлаар 991 тэрбум төгрөг байгаа нь өмнөх сарынхаас 27.5 тэрбум төгрөгөөр буурч, харин өнгөрсөн оны 9 дүгээр сартай харьцуулахад 164.2 тэрбум төгрөгөөр өссөн.

Татварын нийт орлого энэ оны эхний 9 сарын байдлаар 5.8 их наяд төгрөг болсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 их наяд төгрөгөөр өссөн дүнтэй гарч байна.

Татварын орлого өсөхөд НӨАТ-ын 380.1 тэрбум төгрөг, Орлогын албан татвар 328.6 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 213.9 тэрбум төгрөг, Онцгой албан татвар 190.4 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 137.4 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 131.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Харин тусламжийн орлого 5.7 тэрбум төгрөг, тусгай зориулалтын орлого 0.3 тэрбум төгрөг, хөрөнгийн орлого 0.2 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сарынхаас 0.1 хувиар буурсан боловч өнгөрсөн онтой харьцуулахад 5.7 хувиар өсчээ. Үүнд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувиар өссөн нь нөлөөлжээ. Мөн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн. Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 15.8 хувиар мөн нэмэгдсэн. Ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний бүлгийн үнэ 6.2-8.8 хувиар өссөн байна. Нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг дэх орон сууцны энэ оны 3 дугаар улирлын үнийг 2010 оны эцэстэй харьцуулан авч үзэхэд 82.1 хувиар өссөн дүнтэй байна. Орон сууцны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.1 хувиар буурч өмнөх улирлаас өөрчлөгдөөгүй байна.


 

ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын ахлах шинжээч С.Норовынтанилцуулснаар 1000 хүнд ногдох төрөлт, нас баралт, хүн амын ердийн цэвэр өсөлт өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал төрөлт 0.7, нас баралт 0.3, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр тус тус өссөн. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны 9 дүгээр сард 25.350 хүн байсан бол энэ оны 9 дүгээр сард 24.181 хүн болсон байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог сүүлийн 5 жилийн байдлаар авч үзвэл хамгийн их нь 2014 оны 9 дүгээр сард 33.879 хүн байв. Одоогийн байдлаар ажилгүй иргэдийн 12.8 мянга нь эмэгтэйчүүд байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.