Нүүрсний экспортын орлого 168 сая ам.доллароор өсөв

612

 

Нүүрсний экспортын орлого 168 сая ам.доллароор өсөв

 

Монгол улсын экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүнийг нүүрс тэргүүлэх болсон. Энэ утгаараа улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ.   Монгол Улс 2019 онд 42 сая тонн нүүрс экспортлох шахуу төлөвлөгөөтэй байгаа.

Харин энэ зорилтын хэрэгжилт ямар түвшинд байгааг сонирхвол оны эхний таван сарын байдлаар Монгол Улс 15.1 сая тн нүүрс экспортолжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, нүүрсний орлого 168 сая ам.доллароор, экспортын хэмжээ 946.9 мянган тонноор нэмэгдсжээ.  Эхний таван сарын хар алтны экспортоосоо  улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 523.3 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Энэ ч бас муугүй үзүүлэлт. Дээрхи өсөлтүүдийг хангахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь  энэ хугацаанд тонн нүүрсний хилийн дундаж үнэ 84.4 ам.доллар болж өссөн явдал.

Хэрэв Монгол Улс энэ онд төлөвлөж буй 42 сая тонн нүүрсээ экспортолж чадвал  1.3 их наяд төгрөгийн  орлого олно гэсэн тооцоолол бий.  Ингэхдээ тонн нүүрсний хилийн дундаж үнийг 80 ам.доллар байхаар тооцжээ.

Г.Тулга

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>