Гэр бүлээрээ их хэмжээний мөнгөтэй зугтсан гэх С.Төмөрбат шүүгч АНУ-аас орогнол хүсчээ

638

Гэр бүлээрээ их хэмжээний мөнгөтэй зугтсан гэх С.Төмөрбат шүүгч АНУ-аас орогнол хүсчээ

 

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн зарим шүүгч нар  гадаадад гарсан тухай мэдээлэл  байгаа.

Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй тэдгээр 17 шүүгчийн  нэг болох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан гэх мэдээлэл байна.

Харин энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Энэ талаарх мэдээлэл албан ёсоор манайд ирээгүй байна" гэв. Тодруулбал, Монгол Улсын иргэн гадаадад явж байгаад саатуулагдсан бол манай Консулын газар албан ёсоор мэдэгддэг аж. 

Тэгэхээр Монгол Улсын иргэн гадаад улсад саатуулагдсан бол хамгийн түрүүнд Гадаад харилцааны яаманд мэдэгдэх ёстой. Харин С.Төмөрбат  шүүгчийг АНУ-ын хил дээр саатуулагдсан гэсэн мэдээллийг албан ёсоор одоогийн байдлаар манай талд ирүүлээгүй байгаа юм байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр  зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу оржээ.  

Улмаар түүнийг гэр бүлийн хамт биедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр АНУ-ын хилээр нэвтэрсэн. Мөн АНУ-аас орогнол хүссэн талаар баттай эх сурвалж мэдээлэв.

С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм.

Г.Тулга

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>