В.Путиний ярилцлага “Emmy”-н шагналд нэр дэвшжээ

580

“Fox News” телевизийн сэтгүүлч Крис Уоллесын 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийж байсан ярилцлага телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards” шагналын баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд нэр дэвшжээ. Шилдэг ярилцлагын төрөлд мөн “CNN”, “MSNBC” болон “ABC” телевизийн нэвтрүүлгүүд өрсөлдөж байгаа аж. Тодруулбал, сэтгүүлчдийн АНУ-ын Үндэсний тагнуулын газрын одоогийн захирал Дэниел Коутс, Нью-Йорк хотын хамба лам Тимоти Долан нартай болон Флорида муж улсын Парклэнд хотын дунд сургуульд гэмт этгээд гал нээсний улмаас 17 хүн амиа алдсан аймшигт хэрэг болсны дараа АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбооны төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагууд уг төрөлд өрсөлдөж байгаа гэнэ.

Энэ удаагийн “Emmy Awards”-т Баримтат болон мэдээний нэвтрүүлгийн төрөлд анх удаа шагнал гардуулах аж. “Emmy Awards” нь АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>