Эмми-2018: Улаан хивсний ёслол дээр олны нүд хужирласан хосууд
Зураг дээр дарж үзнэ үү.
АНУ-ын Лос Анжелес хотын "Майкрософт” театрт "Эмми-2018” шагнал гардуулах 70 дахь удаагийн ёслол болов. Телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг энэ удаагийн ёслолд "HBO” сувгийн "Game of Thrones” шилдэг цувралаар шалгарав. Тус суваг нь "Westworld”, "Insecure”, "Silicon Valley” олон ангит кинонуудаараа 29 төрөлд өрсөлдсөн билээ. Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг тус цувралын Тирион Ланнистерийн дүрд тоглосон Питер Динклэйж хүртэв.
Кино стриймингийн үйлчилгээ үзүүлэгч "Netflix” компани "Black Mirror”, "Stranger Things”, "GLOW”, "The Crown кинонуудаараа 37 төрөлд тус бүр нэр дэвшин өрсөлдөв. Тус шагнал гардуулах ёслолын үеэр олны нүдийг хужирласан жүжигчин хосуудын зургийг "The Elle” онцолжээ.
Скарлетт Йоханссон, Колин Жост
Питер Динклэйж, Эрика Смит