Муухай монголчууд: МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж иржээ
Нэгжлэгийн үеэр МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайхан оймсныхоо түрийнээс нэг боодол 100 долларын дэвсгэрт гаргаж ирсэн байна.
Гэмт хэргийн явцад 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж улсын орлого болгосон байна.
]