УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ерөнхий прокурорт ханджээ

426

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлсэн байна. Тэрбээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан.

Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэдгийг хүсэлтдээ илэрхийлсэн. Би энэ хэрэгт холбоогүй.

Хэрэв миний бие холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>