Дэлхийд барууны ноёрхлын эрин үе дуусаж байгаа тухай Францын ерөнхийлөгч мэдэгджээ

682

Дэлхийн хэмжээнд барууны ноёрхлын эрин үе геополитикийн өөрчлөлтөөс болж дуусаж байна. Энэ тухай мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тус улсын элчин сайд нарын зөвлөгөөний үеэр мэдэгджээ. "Бид дэлхий даяар өрнөдийн манлайллын төгсгөлийг харж байна" гэж тэрбээр тэмдэглэжээ. “Нөхцөл байдал өөрчлөгдөж байна”. Энэ нь түүний хэлснээр “шинэ гүрнүүд хүчирхэн бэхжиж байгаа явдал" аж. "Хятад улс тэргүүн эгнээнд орлоо. Орос улс стратегийн хувьд илүү амжилтад хүрч байна" гэж Францын ерөнхийлөгч онцолсон байна.

Тэрбээр цааш нь хэлэхдээ дэлхий ертөнц "зах зээлийн эдийн засгийн хямрал” болон "технологийн мөн экологийн хувьд асар их цочролуудын" эрин үед амьдарч, дэлхийн дэг журам “урьд өмнө байгаагүйгээр алдагджээ”. Макрон эл хөгжил нь Европын хувьд ямар их хор хөнөөлтэйг дурдаад “Европын соёл иргэншилд шинэ, алсын хараатай стратеги шаардлагатай" –г цохон тэмдэглэжээ. Парис “хэнээс ч хараат бус бие даасан улс төр болон дипломат бодлоготой” бөгөөд “Франц улс дэлхийн тэнцвэрт байдлын гүрний үүргийг хүлээх ёстой” гэдэгт Францын ерөнхийлөгч итгэлтэй байна.

Түүний үзэж буйгаар дэлхийн тэнцвэртэй байдлыг хадгалах арга замыг үргэлж эрж хайж байх нь хамгийн чухал аж. Европ өөрийн хандлагадаа "зоригтой байж, үйл ажиллагааны гүн эрх чөлөө"- г харуулах ёстой. “Хөдөлгөөнгүй идэвхгүй байх нь бидний хувьд үхэлтэй тэмцэнэ. Бусад нь нэг талын эсвэл хоёр талын стратегитай байж болох бол бид харин үгүй юм” гэж Францын тэргүүн үзэж байна. Эцэст нь тэрбээр дипломат ажилтнуудад хандан “сэтгэлгээнээсээ хуучин схемээ авч хаяад, иргэний нийгэмтэй илүү нягт хамтран ажиллахыг” уриалжээ.

Н.Энхтүвшин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>