Хэрээний талаарх Фактууд

1377

Монголчууд хэрээ гэхээр тийм ч сайнаар хүлээж авдаггүй. Тэр дундаа муу ёр гэж төвөгшөөцгөөдөг.

Гэвч шувууд дундаа маш ухаалагт тооцогддог амьтан аж. Энэхүү шувууны талаарх хэдэн факт хүргье

Хэрээ нь амьтад дундаа ухаалагт тооцогддог

Амьтны сэтгэн бодох чадварын талаар авч үзэхэд  Хэрээний IQ маш өндөрт тооцогддог бөгөөд сармагчин, долфиноос ч ухаалаг аж

raven intelligence зурган илэрцүүд

Хэрээ хүний хэлснийг дуурайж чадна

Сэтгэн бодох чадвар маш өндөрт тооцогддог тул Тотьноос олон үг цээжлэх чадвартай байна. Тэр битгий хэл суултуурын ус татах чимээ, машины сигнал дуурайж дуулж хүртэл чаддаг гэнэ

raven can speak зурган илэрцүүд

Маш олон эртний түүхүүдэд дүрслэгдсэн байдаг

Эртний Грек, Тибэтүүдийн түүхэнд бурхны элч хэмээн дүрслэгдсэн байдаг. Мөн бурхад дайн тулаанд орохдоо дагуулж явдаг байсан аж.

Один бурхан хоёр хэрээ тэжээдэг байсан бөгөөд шөнөдөө мэдээ цуглуулахаар илгээдэг байсан гэнэ. Түүнчлэн Хятадын түүхэнд цаг агаар муутахын дохио болгон ирдэг хэмээн тэмдэглэжээ. Бурхны дүр ч гэж дуудах улс орон байдаг гэнэ.

raven myth зурган илэрцүүд

Хэрээнүүд маш дүрсгүй

Тэд цасанд дуртай бөгөөд өнхөрч тоглох дуртай гэнэ. Зарим тохиолдолд урт мод, мөчир , чулуу зэргээр хоорондоо тоглож байх нь олон. Судлаачидын хэлснээр зарим амьтадыг шоолох тохиолдол ч байдаг гэнэ.

Холбоотой Зураг

Хэрээ шоргоолз иддэггүй

Тэд шоргоолз иддэггүй зүгээр л үүрэн дээр нь хөрвөөх дуртай гэнэ. Учир нь шоргоолзоор өдөө өнгөлдөг байна.

raven rubbin ant зурган илэрцүүд

Бусад шувуудтай далавчаа ашиглан ойлголцдог

Шувууны анхаарал татахын тулд далавчаа ашигладаг төдийгүй ойлгуулах гэж буй зүйлрүүгээ далавчаараа заадаг гэнэ.

cute raven зурган илэрцүүд

Хэрээ нь маш өрөвч амьтан

Шувуу судлаачдын үзэж буйгаар хэрээний найз зодолдож байгаад ялагдсан тохиолдолд нэгнээ тайтгаруулж өгдөг гэнэ. Тэр битгий хэл сайн санагдсан амьтан хүндээ хичнээн удаан хугацаагаар уулзаагүй байсан ч маш найрсагаар хүлээж авдаг байна. Тиймээс дуртай хүн, амьтан нь сэтгэл санаагаар унасан байхыг харвал өмнөөс нь хямардаг байна.

raven empathetiv зурган илэрцүүд

Нэг харсан хүнийхээ царайг хэзээ ч мартдаггүй

raven doesnt forget faces зурган илэрцүүд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>