Дэлүүн суманд тарваган тахлын нян илэрчээ

538

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Дэлүүн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Ангирлаг-Уул гэдэг газраас дуудлагаар авч ирсэн тарваганы үхдэлд нян харах, нян судлалын шинжилгээ хийхэд тарваган тахлын нян илэрчээ. Сорьцыг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораториор шинжлүүлэхэд мөн баталгаажсан байна.

Дэлүүн сумын нутагт тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхтэй байгаа нь ийнхүү тогтоогдсон тул тарваганы түүхий мах, эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, хөдөө орон нутгаар явахдаа тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэн битүү хувцас өмсөх, хориотой бүс нутагт ан хийхгүй байх, үхсэн тарвага тааралдвал гар хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төвөөс зөвлөж байна.

Ө.Нурболат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>