"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

852

"Өгөөж-чихэр боов" компанийн үйлдвэрлэдэг "Өнхрүүш" хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр шалгарлаа

 

Жил бүр уламжлал болгон явагддаг “Улаанбаатар түншлэл 2019” олон улсын намрын үзэсгэлэн яармаг 9-р сарын 12-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнг МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулсан байна.

Энэ удаа Хүнсний манлай ууган үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн япон технологиор үйлдвэрлэж буй “ӨНХРҮҮШ” бүтээгдэхүүн “ХЭРЭГЛЭГЧИЙН ТААШААЛД НИЙЦСЭН”-бүтээгдэхүүнээр шалгарлаа.

 “Улаанбаатар түншлэл 2019” олон улсын үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооноос дэвшилтэт техник технологи  нэвтрүүлж Япон улсын “Masdac” фирмийн бүрэн автомат шугамыг суурилуулан, технологийн нарийн горимын дагуу үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, хэрэглэгчид таашаасан бүтээгдэхүүн гаргаж байгааг нь онцолж “Өгөөж-Чихэр боов” компанийг шалгаруулсан байна.

Дэлхий даяар “PANCAKE” нэртэйгээр таашаан хэрэглэж буй уг бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчид маань “ӨНХРҮҮШ” нэртэйгээр Иристэй, Нэрстэй, Зефиртэй гэсэн 3 төрлийн шанзтайгаар хэрэглэж байгаа бөгөөд цаашид нэр төрлийг нь нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>