Хүний бодлыг унших технологи хөгжүүлэгч компанийг Фэйсбүүк худалдан авлаа

628

Фэйсбүүк компани хүний бодол санааг унших технологи хөгжүүлэгч стартап компанийг худалдаж авахаар болсноо өчигдөр зарлажээ. CTRL-Labs нэртэй уг компани нь хүний бугуйд зүүсэн төхөөрөмжийн тусламжтайгаар тархинаас ирэх дохиог тайлж уншаад дижитал дохио болгон хувиргах технологи боловсруулж байгаа юм.

Фэйсбүүк тус компанийг худалдаж авахад нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэх мэдээлэл байна. Гэвч дэлхийн хамгийн том сошиал платформоороо дамжуулан олон хүний хувийн мэдээллийг цуглуулж, түүнийгээ буруу зорилгоор ашигладаг хэмээн шүүмжлүүлж байгаа Фэйсбүүкийн энэ наймааг мэргэжилтнүүд, энгийн хэрэглэгчид таатай хүлээж авахгүй байна.

Тус компани одоогоор зөвхөн онлайн зар сурталчилгаанаас орлого олдог. CTRL-Labs компанийг өөртөө нэгтгэснээр хэрэглэгчийн төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж байна. Үүнээс өмнө 2014 онд Фэйсбүүк виртуал реалити төхөөрөмж үйлдвэрлэгч Oculus VR компанийг $2 тэрбумаар худалдан авч байв.

Р.Түвшин

Эх сурвалж: Business Insider

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>