О.Баасанхүү гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна
Монгол улсын Үндсэн хуульд "шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан. Харин УИХ гишүүн О.Баасанхүү "Батцагаан гэж эрт үед огт байгаагүй. Харин Батцагаан шорон байсан” хэмээн жиргэсэн билээ. Зөрчлийн тухай хуулинд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүйг тусгасан байгаа.