ОХУ-д 2030 он гэхэд робот-цагдаа нар бий болж магадгүй

650

ОХУ-ын цагдаагийн албанд 2030 он гэхэд робот цагдаа нар бий болж магадгүй байна. Робот цагдаа нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын алба, цагаачлалын алба зэрэг хэлтэст иргэдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон хурууны хээ авах үйлчилгээ үзүүлэх аж.

“Promobot робот нь Пермь хотод үйлдвэрлэгдэж байгаа. Энэхүү робот нь ОХУ-ын анхны цор ганц бүтээл юм. Бид “Дижитал цагдаа” гэсэн ойлголтод нэгдэхийг чармайж байгаа бөгөөд манай улсад 2030 он гэхэд робот цагдаа нар бий болно” хэмээн хөгжүүлэгч компанийн төлөөлөгч Константин Покладок "Интерполитех” үзэсгэлэнгийн үеэр ярьжээ.

Хүмүүстэй харьцах, нүүр царай таних үйлчилгээ үзүүлдэг, саадаас зайлсхийж өөрөө явдаг бизнесийн зориулалттай “Promobot” робот нь мэдээллийн сан, аюулгүй байдлын систем, цахим хуудас, үйлчилгээ зэрэг гадны аливаа системд холбогддог аж. 

Э.Аянзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>