Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэргийн улмаас 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

502

 

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэмт хэргийн улмаас 2.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

 

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 290 хүнд холбогдох 221 хэргийг, давж заалдах шатны шүүхүүд 86 хүнд холбогдох 64 хэргийг, хяналтын шатны шүүх 67 хүнд холбогдох 60 хэргийг Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан" хөөн хэлэлцэх хугацаа дууссан" үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд нийт 2 тэрбум 503 сая 60 мянга 917 төгрөгийн хохирол учирч, 17 хүнд хөнгөн гэмтэл, 1 хүнд хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт хянан шийдвэрлэсэн 10098 хэргийн 221 хэрэг буюу 2.2 хувийг "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхүүдийн хянан шийдвэрлэсэн 1735 хэргийн 64 хэрэг буюу 3.7 хувийг, хяналтын шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 413 хэргийн 60 хэрэг буюу 14.5 хувийг тус тус "хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийт эрүүгийн хэргийн бүх шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 12246 хэргийн 345 буюу 2.8 хувийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

http://dorgio.mn/p/111135


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>