Баянзүрх дүүрэг шуурхай штаб байгуулав

543

Баянзүрх дүүрэг шуурхай штаб байгуулав

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулж онцгой комиссын гишүүд болон мэргэжлийн ангиудад үүрэг, чиглэл өгсөн билээ.

Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай А/1016 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавьж ажиллах Шуурхай штаб байгуулахыг үүрэг болгож, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх ажлыг эрчимжүүлэхийг даалгасан юм.

Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд хяналт шалгалт хийх хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг гарган, сайжруулсан шахмал түлшний борлуулалт, нийлүүлэлт, нөөцлөлт, сайн картыг иргэдэд түргэн шуурхай хүргэн ажиллахыг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр дүүргийн шуурхай штабын үйл ажиллагаатай Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг танилцлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>