Саатуулагдаад буй хятад иргэдтэй АН-ынхан холбоотой юу
БНХАУ-ын 500 иргэнийг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах "UNION building”, Баянзүрх дүүрэгт байрлах "Амар", "Ориентал", Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудал гэсэн гурван байршлаас баривчилсан талаар бид өнөөдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл эдгээр 500 хүн нь бүгд БНХАУ-ын иргэн бөгөөд Монгол улсад Буянт-Ухаа боомтоор Хонг-Гонкоос орж ирсэн байна. Тэдгээр иргэд нь Монгол улсад аялал жуулчлалын визтэй орж иржээ.
Одоогоор тэдгээр иргэдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд нь АН-ын захиалгаар цахим орчинд троллын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд утасны дугаар, гар утас, буудлын өрөө зэргийг бүгдийг нь АН-аас бэлдэж өгсөн гэх таамаг байна.
Харин энэ талаар албан ёсны мэдээлэл өгөx тагнуулын байгууллагатай холбогдох гэсэн боловч чадсангүй. Цагдаагийн байгууллагаас тодруулахад :
СБД-ийн нэг дүгээр хороонд болсон ажиллагааг Тагнуулын байгууллагаас явуулсан учир манай байгууллагаас мэдээлэл хийх боломжгүй гэдгийг мэдээллээ.