Д.Одбаярын бэлгийн дарамтад өртсөн үйлчлэгч бүсгүйчүүд түүнд ял оноохыг хүслээ

472

Монгол улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр болон А нар аравдугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн өгзөг, мөрөнд хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон.
Тэгвэл мөрдөн байцаалтын үеэр бэлгийн дарамтад өртсөн Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд "Сэтгэл санааны хохирол амссан тул халдлага үйлдэгч этгээдүүдийг шийтгүүлэх хүсэлтэй” хэмээсэн талаар Инчеон хотын Цагдаагийн газраас мэдээллээ. Ийнхүү мэдүүлгийн үеэр Д.Одбаярт ял оноохыг хүсч буйгаа илэрхийлжээ.
Цагдаа нарын зүгээс Д.Одбаярыг буруутай гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна.Мөрдөн байцаалтыг ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Монгол руу буцах үеэр дахин зохион байгуулахаар болжээ. Хэрвээ Солонгос улсаар дамжихгүйгээр явбал хэрэг дээр нэмэлт мөрдөн байцаалт хийхгүйгээр шууд прокурорт шилжүүлэх боломжтой аж.
 
Эх сурвалж: mbc.news

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>