Массаж нэрийн доор бэлгийн боолчлолд өртсөн 26 хятад эмэгтэйг чөлөөлжээ
АНУ-ын Сиэтл хотод цагдаагийн газар массажны газар бэлгийн боолчлолд өртөөд байсан 26 эмэгтэйг аварсан байна. Үүнийг хотын засаг захиргааны вэбсайт дээр дурджээ.
АНУ-ын цагдаагийнхан биеэ үнэлэх, мөнгө угаах үйл ажиллагаанд сэжиглэн зургаан сэжигтэнийг баривчилсан байна. Тэднээс мөнгө, зэвсэг хураан авчээ.
Мөрдөн байцаалтын үр дүнд 20-60 насны хятад эмэгтэйчүүд Сиэтл хотод сайн мөнгөтэй ажил хийх амлалтын дагуу ирсэн нь тодорчээ.
“Үнэндээ эдгээр массажны нэрээр халхалсан гэмт хэргийн байгууллага ихээхэн ашиг олсон” гэж өгүүлжээ. Бэлгийн боолчлолд өртсөн олон эмэгтэй өдөр бүр 20-оос илүү цагаар биеэ үнэлэн амьдарч байсан хэмээн Сиэтл хотын захиргаа онцлон тэмдэглэжээ.