Солонгосын цагдаа нарын хайж буй Б.Одбаярын хамсаатан 42 настай А гэж хэн бэ?

1035

 

БНСУ-ын хэвлэлүүд Үндсэн хуулийн цэцийн дарга О.Одбаяртай хамт явсан 42 настай А нь онгоцны үйлчлэгчийн мөрөнд хүрч, хэд хэдэн удаа шар айраг өгөхийг шаардан, зүй бус харилцаа үүсгэсэн гэж мэдээлсэн. Улмаар Сөүлд газардсан даруйдаа Сингапур ниссэн тул түүнийг интерполоор эрэн сурвалжлахыг шаардаж, Солонгосын хилээр орж ирэнгүүт нь саатуулахаар яригдаж байгаа юм.

Тэгвэл Солонгосын хэвлэлүүдийн мэдээлсэн 42 настай А гэж хэн бэ. ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр ойрын хүндээ "Өөрөө үйлчлэгчийн биед хүрээгүй, харин тухайн онгоцонд суусан өөр иргэн ийм үйлдэл гаргасан, түүнийг нь өмөөрсөн” гэж тайлбарласан талаар news.mn сайт мэдээлсэн байна.

 

DEED.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>