Дэлхийн мисст өрсөлдөх эмч М.Цэвэлмаагийн гэрэл зургаас
Зураг дээр дарж үзнэ үү.
"Дэлхийн мисс-2019”-д Монгол Улсаа төлөөлж Мандахын Цэвэлмаа оролцох эрхээ авчээ. Тэрбээр АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсжээ. Өдгөө сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг аж. Орос, Англи хэлтэй гэнэ.
М.Цэвэлмаа "Бага байхаасаа эргэн тойрны хүмүүсээ анагаадаг анагаагч болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Удалгүй эмч мэргэжлийг сонгон суралцаж билээ. Харин одоо бусдад дуу хоолойгоо хүргэх, сайн сайханд уриалдаг, хүмүүнлэгийн ажлыг гол зорилгоо болгосон Miss World тэмцээний үндэсний ялагчаар шалгарлаа. Энэ том өргөмжлөлийг сэтгэлийн анагаагч болох гол зам хэмээн хүндэтгэн хүлээн авч байна. Надад итгэсэн, дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Би бүх хүчээ дайчлах болно. Та бүхэн дэмжсээр байгаарай" хэмээв.