Хятад 2025 он гэхэд 5G-гээр тэргүүлнэ
Шинэ судалгаагаар Хятад улс 2025 он гэхэд хамгийн их "5G” холболттой улс болно гэжээ. Лондонд төвтэй "Олон улсын хөдөлгөөнт худалдааны холбоо GSMA” компани "Хятад улс таван жилийн хугацаанд хэрэглээндээ 600 сая "5G” холболт ашиглана гэж таамаглаж байгаа” гэж мэдэгдсэн байна.
"5G” бол тав дахь үеийн интернетийн технологи ба энэ нь хэрэглэгчдэд урьд өмнө байгаагүй интернетийн хурд буюу "4G”-гээс 10 дахин өндөр хурдыг авчрах юм. "5G” нь хиймэл оюун ухаан, роботын техник, өөрөө явагч машин, интернет гэх мэт олон шинэ үйлчилгээнд мөн хэрэглэх боломж нээгдэх болно.