АМГТГ-ын хууль зөрчиж олгосон ураны зөвшөөрөл үндэстнийг мөхөөж мэднэ
Орон нутгийн хяналтаас үзэхэд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян сумын нутагт 1998 оноос эхлэн олон жил өрөмдлөг хийснээр барахгүй "туршилт” гэхээр хор хөнөөлгүй мэт тархи угааж газар доор хүхрийн хүчил шахаж уусган баяжуулах арга хэрэглэснээ нууж, ураны исэл буюу "шар нунтаг” гарган авсан мэдээлэл байдаг.
-Өрөмдлөг хийх үед шаварт химийн бодис хийж зуурдаг, өрөмдлөгийн явцад ураны хүдрийн биетэд нэвтрэх тохиолдолд цацраг идэвхт шлам үүсдэг. Өөрөөр хэлбэл, альфа, бета, гамма болон радон хий гардаг. Шаврын хаягдлын зүмп бүрд долоо хоногт нэг удаа альфа,бета,гамма цацрагийн бохирдлыг багажаар хэмжинэ гэж стандартад заасныг хэрэгжүүлээгүй. Эдгээр ионжуулагч цацрагийн аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг.