Дэлхийд данстай Ж.Чинбүрэн эмчийг монголын төр ''мартсан'' уу

558

“Монгол поп” цомгоороо 30 гаруйхан насандаа Төрийн шагнал хүртсэн дуучин Д.Болд өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын шүүмжлэлд өртлөө. Ингэснээр дуучин Д.Болдыг төр соёрхсоныг улстөрч З.Энхболд  шүүмжилж тэд цахим орчинд ширүүхэн маргалдаад авлаа. Угаас Монгол төр улстөрч, урлаг соёлынхон хоёрт “ээлтэй”. Ямар нэг тэмдэглэлт ойн арга хэмжээнд улс төрч, урлаг соёл, спортынхон түүчээлэн шагналын тавцанд зогсох болсон.  Хамгийн сүүлд гэхэд “Чингис хаан” одонг The Hu хамтлагт олгов. Олон нийт ч талархан хүлээн авч “Нүдээ олсон шагнал” хэмээн онцолж байв.
Харин яг ийм шагналд эрдэмтэд мэргэд, алтан гарт эмч нарыг нэрс багтахгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, ХСҮТ-ын гэгдэх Ж.Чинбүрэнг төр үнэлэх цаг болсон гэдгийг хэлэх хүн олон байна. Түүнийг ингэж үнэлэх шалтгаан ч бий аж. Одоогоос хоёр жил шахмын өмнө ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн эмч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн гэдгийг зарласан. Түүнд дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн Хүндэт гишүүний дипломоо гардуулан өгсөн. Энэ шагналыг Ази тивээс хоёр хүн авсан байдаг. Япон болон Вьетнам улсаас Тан тунг болон Элэгний мэс заслын эцэг гэгдэх Макучи нар авсан байдаг бол  гурав дахь хүн нь ХСҮТ-ийн ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн болж байв. Дэлхий монгол эмчийн ур чадварыг хүлээн зөвшөөрсний баталгаа нь энэ шагнал юм. Гэвч дэлхийд данстай Ж.Чинбүрэн эмчийг Монголын төр “мартжээ”.
Монгол түмний эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтай үнэнч яваа мянга мянга эмч нарыг тод төлөөлөл бол Ж.Чинбүрэн эмч. Монгол Улсад хорт хавдар гэх аймшигт “тахал” харанга дэлдэж байна. Үүний эсрэг Ж.Чинбүрэн эмч маш олон санал санаачлагуудыг гаргаж, үр дүнгээ ч өгч эхлээд буй. Ж.Чинбүрэн эмч бол Дэлхийн анагаах ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн, сайн эмч, маш сайн менежер хүн. Гэтэл ийм хүнээ Монголын төр үнэлэхгүй байгааг шүүмжлэх хүн цахим орчинд олон байна.
О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>