ХСҮТ байр савны хүртээмжгүйгээс болж ачааллаа дийлэхгүй байна

71

УИХ-ын Нийгмийн бодлого, БСШУ-ын байнгын хорооны дарга Д.Оюунхорол байнгын хорооны эмэгтэй гишүүд М.Билэгт, Ц.Цогзолмаа нарын хамт ХСҮТ-ийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. 

Тэрбээр ХСҮТ –ийн захирал, АУ –ны доктор Ж.Чинбүрэн ирсэн гишүүдэд хорт хавдрын өвлөлийн өнөөгийн нөхцөл байдлыг таницуулсан. 

"ХСҮТ –ийн захирал, АУ –ны доктор Ж.Чинбүрэн: Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. 2018 оны байдлаар хорт хавдрын 6073 шинэ тохиолдол бүтгэгдсэний 3070 нь эрэгтэй, 3003 эмэгтэй байна. Хорт хавдрын өвчлөл 100 000 хүн амд 192,9 байгаа бол нас баралтын түвшин 100 000 хүн амд 140,1 ноогдож байна. хорт хавдрын шинэ тохиолдлын 36,1 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлж байна. Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад эрс өссөн үзүүлттэй байна"  гэлээ. 

ХСҮТ-д тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд...

ХСҮТ-ийн одоогийн энэ байр 1982 онд ЗХУ-ын тусламжаар баригдан ашиглалтанд орсноос хойш өдгөө 560 гаруй эмч ажилчид, 228 хэвтэх ор, мэс заслын 6 ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Харин жил ирэх тусам хорт хавдрын өвчлөл ихэссэнтэй холбойтойгоор тус төвийн үйлчлүүлэгчдийн ачаалал эрс нэмэгдэж, ачааллаа дийлэхээ больжээ. Тус төвд өдөрт 500 гаруй хүн үйлчилгээ авахаар ирдэг ч тэдний 29 хувь нь 7-үүс дээш хоногоор хүлээж үйлчилгээ авдаг. Энэ нь өнгөрсөн 2014 оныхтой харьцуулахад мэс заслын хүлээгдэл 9 дахин өссөн байна. Иймд төрийн дэмжлэгийг хүсч, холбогдох газрууд, эрх бүхий хүмүүст энэ талаар анхаарлаа хандуулахыг ХСҮТ –ийн  эмч ажиллагсад хүсч байсан юм. 

Эмнэлэгийн ачаалал, байрны асуудлаас  гадна олон асуудлууд бий...

-Хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгоход байрны хүрэлцээгүй дутмаг байдал гол бэрхшээл

-Барйны хүрэлцээгүй байдал нь үйлчилгээний хүлээгдэл буурахгүй байгаа гол шалтгаан. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирох нэг шалтгаан.

- Мэс заслын хэт ачаалал нь цаашид халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэл үүсгэж байна. 

- Улсын хэмжээнд хамгийн өндөр хүчин чадалтай цөмийн энерги ашигладаг цорын ганц эмнэлэг, цорын ганц объкт нь ХСҮТ боловч ганцхан орж гарцтай, 3-н талаасаа хувийн хэвшлийн байгуулагуудад хавчигдсан байгаа нь хүнд өвчтэй үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэх төдийгүй болзошгүй гамшиг аюулаас сэтгийлэх, яаралтай тусламж авах бүхий л боломжийг нь хааж байгаа зэрэг асуудлууд байна. 

УИХ-ын Нийгмийн бодлого, БСШУ-ын байнгын хорооны дарга Д.Оюунхорол: 

"Манай улсад хамгийн тулгамдаж буй асуудал бол эрүүл мэнд. Би энэ салбарт анхаарлаа хандуулахыг ямагт зорьсоор ирсэн. Байнгын хорооны дарга болоод эрүүл мэнд, ялангуяа ХСҮТ-д тулгамдаж буй асуудлын талаар хэд хэдэн удаа санал оруулсан ч хүлээж аваагүй. Би энэ хамт олноор бахархаж байна. байр савны хүрэлцээгүй ийм нөхцөлд өдөрт хэдэн зуун хүнийг боломж бололцооггороо хүлээж авя хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаад нь талархаж байна. Бид ходоод, элэгний өвчилөлөөр дэлхийд эхний 5-д орж байна. Энэ бол цөөхөн хүн амтай манай улсад тэндүү ахадсан тоо. Тиймд төрийн эрх баригчид хамгийн түрүүнд иргэдийнхээ аүүл мэндэд анхаарал хандуулдаг байх ёстой. Өөрөө биечлэн ирье гэж бодож байсан. Намайг урьсан явдалд Ж.Чинбүрэн захиралтай тус төвийн хамт олонд баярлалаа" хэмээсэн юм. 

BOLOD.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.