2018 оны шилдэг уран бүтээлчид өнөөдөр тодорно

929

2018 оны шилдэг уран бүтээлчид өнөөдөр тодорно

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын дагуу 2018 оны шилдэг уран бүтээлчдэд нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт хүлээн авч дууссан байна.

   Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг  үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бүтээлч шалгаруулах зорилгоор шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг жүжигчин, шилдэг дуучин, шилдэг хөгжимчин, шилдэг бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулалтыг явуулдаг бөгөөд шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цомыг гардуулдаг уламжлалтай.

   2018 оны шилдэг уран бүтээлчид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр буюу  өнөөдөр Их тэнгэр цогцолборт шагналаа гардана.

Өнгөрсөн жил “Шилдэг дуучин”-аар  МУГЖ, Монгол төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Ганбаатарын Ариунбаатар шалгарсан бол “Биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар  Монгол Улсын УГЗ,бурханч лам, Ганхүүгийн Пүрэвбат, Тайз дэлгэцийн шилдэг жүжигчинээр МУГЖ Уртнасангийн Уранчимэг, Шилдэг хөгжимчин шагналыг Монгол Улсын Консерваторийн багш, төгөлдөр хуурч Батбилэгийн Бат-Эрдэнэ, Шилдэг бүжигчин шагналыг Үндэсний урлагийн их театрын бүжигчин Энхтайваны Номин, Тайз дэлгэцийн шилдэг зураач шагналын эзнээр Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурь, Ф.Херольдын “Дэггүй Лиз” балетын тайз заслыг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтаар Гунгаасүхийн Ганбаатар, Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киног ур чадварын өндөр түвшинд бүтээн найруулсан МУСТА,“Фантастик” продакшны ерөнхий найруулагч Бат-Өлзийгийн Тамир нарыг 2017 оны шилдэг уран бүтээлчээр тодруулсан билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>