Эртний тосгон ядуурлаас ангижирчээ
Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн И үндэстний төвлөрөн суурьшсан Данүөхэй тосгон 600 гаруй жилийн түүхтэй. Чулуун байшин, чулуун замаараа “Чулуун тосгон” хэмээн алдаршсан тус тосгонд 1000 гаруй иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 99.8 хувь нь И үндэстэн юм. Үзэсгэлэнт байгаль, үндэстний өвөрмөц соёл иргэншилдээ тулгуурлан аялал жуулчлал, газар тариалан, үржлийн аж ахуйг ихээхэн хөгжүүлснээр 2018 онд тус тосгоны хүн нэг бүрд ногдох цэвэр орлого 24 мянган юаньд хүрч, ядуурлаас бүрэн ангижирсан үлгэр жишээч тосгон болжээ.
Хятадын Олон Улсын Радио