Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б.Винтовт шийтгэл оногдуулжээ

587

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.11.19-ний өдрийн 9.00 цагаас шүүгч Л.Батжаргал, улсын яллагч С.Алтай,  нарийн бичгийн дарга Н.Хэрлэнгийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж Дорнод аймгийн Гаалийн газрын дарга Б. Винтовыг Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-ын 2-т заасан Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн гэж үзэж зохих шийтгэлийг оногдуулжээ.

Энэ гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>