Уруул юунаас болж хагардаг вэ?

1397

Мэдрэлийн олон төгсгөл судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад тєрхєнд эрїїл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг. Мөн уруул нь өөхний булчирхайгүй  байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн  өнгө зүс засдагүй. Та уруулаа арчлахын тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.

Уруул хатах шалтгаанУруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд  өртөмхий. Бодисын солилцооны алдагдал, В бүлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ євчин тусдаг.

АРЧИЛГАА
Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга төстэй  зүйл гарч ирдэг.

Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хөнөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ өртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>