Уламжлалт эмчилгээний аргуудаас
Монголчууд эрт дээр үеэс аливаа өвчнийг анагаадаг жортой байжээ. Энэхүү уламжлалт эмчилгээний аргаас толилуулж байна.
Мэдрэлийн ядаргаанд:
-Цусны даралт ихсэх, амьсгаа давчдах, толгой эргэх үед хоолны халбага долоогоны хатаамлыг аяга усанд буцалган дулаан орчинд хоёр цаг байлгасны дараа шүүж хэрэглэнэ. Өдөрт нэгээс хоёр хоолны халбагыг хоол идэхийн өмнө гурваас дөрвөн удаа уух хэрэгтэй.
Бөөр өвдөхөд:
-Шүдлэн хонины бөөрийг хатааж нүдээд жижиг халбагаар өдөрт гурван удаа монгол архиар даруулж уухад сайн.
-Шүдлэн хонины ахар сүүлний ясыг чанаж шөлийг нь уухад бөөр бэлхүүсний өвчнийг анагаана.
-Улиасны холтсыг буцалгаж уух бас сайн байдаг.
-Боролзгоны шар цэцгийг чанаж уухад бөөрний өвчнийг анагаадаг байна.
-Ер нь амьтны бөөр болгон бөөрний өвчинд тустай.
Элэг цөсний архаг үрэвсэлд:
-Хонины сүүний ээзгий, ээдэм болон шар сүүг байнга уувал элэгний өвчинг анагаахад сайн.
-Гишүүний үндсийг буцалгаж уувал томорсон элгэнд тустай.
-Элэгний хурц үрэвсэлд чийгийн улаан хорхой буцалгаж уухад сайн.
-Сөд өвсийг буцалгаж уухад цөсөнд тустай.
-Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад өлөн уувал цээж хорсох, ам гашуун оргисон үед сайн.
Ходоодны хүчил ихэдвэл:
-Буцалсан усанд чимх хүнсний сод хийгээд хэрэглэвэл цээж хорсч гашуунаар хэхрэх багасна.
-Буцалгасан усыг мөнгөн ба зэс саванд хийж өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсох намдаж, хүчил багасна.
Шүд өвдөхөд:
-Гавартай сармис зуух ба тавьж болно.
-Бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба шүдээ зайлбал хорхойтохгүй.
-Шүд хорхойтох, буйл хавдахад хонины халуун сүүг шүдэн дээрээ тогтоож уу.
-Төмс, давс, цагаан гаа гурвыг адил хэмжээтэй хийж буцалгаад шүдээ зайлж угааж бай.
Толгой өвдөхөд:
-Хийгээр толгой өвдөхөд арвайн гурилыг шар, цагаан тос болон ургамлын тостой мөн сүүлний тосны аль нэгтэй хольж багсраад даавуун уутанд хийж халуун бүлээнээр нь толгойдоо өмсөхөд өвдөлт арилна.
-Хонь, адууны мах эсвэл тостой цай чанасан тогоог толгой дээрээ уруу харуулан хөндий барьж төөнөхөд хөлс гарч толгойн өвчин намдана.
-Толгой өвдсөн хүний чихэнд цагаан луувангийн шүүс дусаахад өвчин намдана. Шүүсийг түүхийгээр нь шахаж аваад үл ялиг бүлээсгэж дусаана. Мөн луувангийн үрийг усанд дэвтээж дусааж болдог.
-Ногоон үзэм буцалгаж уухад сайн.
-Төрсний дараа толгой өвдөхөд чихэр өвсийг гурваас таван удаа буцалгаж уугаарай.