Нас бол зүгээр л тоо юм гэдгийг баталж амьдар

4086

 Нас бол зүгээр л тоо юм гэдгийг баталж амьдарНас гэдэг бол тоо юм аа гэдгийг баталсан зарим нэг "хөгшчүүл” байдаг шүү дээ. Тэднийг хэн ч харсан 50,60-тай гэхэд итгэмээргүй. Харин насыг нь мэдсэний дараа жинхэнэ шоконд орж гайхах бас бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Тэгээд та арьсаа яаж арчилдаг вэ? Өдий насанд ийм толигор байгаагийн нууц нь юунд байна вэ? гэсэн асуултуудаар булж гарна. Тэгвэл нас бол тоо юм аа гэдгийг бахархалтайгаар хэлж, харуулж амьдрахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

 

-    Хүний нүүр, царайны өнгө, арьсны байдал идэж байгаа хоол унднаас шууд хамаарна. Тиймээс дан мах, гурил идээд байвал өтгөн хатна. Өтгөн хатснаар арьс батгашиж, сэвх толбо үүсдэг. Тиймээс жимс ногоо ахиухан хэрэглэ.
-    Өдөрт хоёр литр цэвэр ус уух нь таны биед чийгшил өгч, үрчлээтэхээс урьдчилан сэргийлнэ.
-    Нүүрээ савангаар угаахаас зайлсхий. Үүний оронд арьсандаа тохирсон угаагч, цэвэрлэгч сүүн шингэн, тоник болон чийгшүүлэгч хэрэглэ.
-    Хуурай энгэсэгний оронд шингэн энгэсэг хэрэглэх нь чийгээ хадгалахад туслана.
-    Нүүрээ цэвэрлэлгүйгээр, өөрөөр хэлбэл будагтай хэзээ ч унтаж болохгүй. Хичнээн их ядарч байсан ч тэр нүүр цэвэрлэгч рүүгээ гараа явуул, ядаж цэвэр усаар ч болтугай угаа. Арьс амрах ёстой.
-    Нүүрээ өглөө бүр цэвэр, хүйтэн усаар угааж занш. Арьс чангарна.
-    Нүүр угаах, цэвэрлэхдээ арьсны шугамын дагуу, зөв цэвэрлэ.
-    Дотроосоо ууж хэрэглэдэг арьсанд, эрүүл мэндэд тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж бай.
-    Муу зуршлаас татгалз. Ялангуяа архи , тамхи бүү хэрэглэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>