Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах боломжгүй гэв

78

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаар ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах тухай шаардлагыг Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс УЕПГ-т энэ сарын 17-ны өдөр хүргүүлсэн. Шаардлагын хариу өнөөдөр /2019.12.19/ гарчээ. Шаардлагын хариунд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яаралтай суллах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Учир нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан хэд хэдэн албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдэн прокуророос шүүх рүү шилжүүлсэн. Харин шүүхэд эцэслэн шийдэгдээгүй байгаа гэсэн тайлбарыг өгөв. 

Тус шаардлагад “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг алсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан хэрэгт прокуророос нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зөвхөн тухайн хэргийн оролцогч нар мэдээлэл авах, мэдээллээр хангуулах эрхтэй байхаар зохицууласан тул та бүхэнд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр хүчингүй болоогүй байгаа тохиолдолд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих байгууллагаас суллах боломжгүй бөгөөд прокурор хорих ангийн үйл ажиллагаанд болон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрүүл мэндийн байдалд хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт тавьж байна” гэжээ.

Т.Очир

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.