ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн сонгуульд өрсөлдөхөөр ажлаа өгчээ

64

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн он гарахын өмнө буюу 2019.12.31-нд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган ажлаа өгчээ.

Ж.Чинбүрэн ажлаа өгсөн шалтгаан нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсонтой холбоотой гэнэ. Улмаар тус төвийн захирлын ажлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Н.Эрдэнэхүүд хүлээн авчээ.

ХСҮТ-ийн захирал асан Ж.Чинбүрэн он солигдохоос өмнө гавьяат эмч цолоор шагнуулсан билээ.

Түүнийг 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж магадгүй гэж ярьцгааж байна. 

У.МАНДАХ

FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.