Хорин ангийн харьяа Албадан эмчлэх төвд эмчлүүлж байсан эрэгтэй амиа егүүтгэжээ

453

Хорин ангид дахин нэг иргэн амиа алдсан мэдээ байна.

Тодруулбал, Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтууруулах, мансууруулах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд албадан эмчлүүлж байсан 35 настай эрэгтэй Ц.Э гэгч хоолойгоо боомилон, амиа хорлосон байдалтайгаар олджээ.

Улмаар Согтууруулах, мансууруулах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвийн тахианы байранд хүн боомилж амиа хорлосон хэрэг гарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Амиа хорлосон иргэн нь Сүхбаатар дүүргийн харьяат бөгөөд архидан согтуурах, мансуурах донтой тэмцэх тус газарт албадан эмчилгээнд хамрагдаж байсан нэгэн аж. Тус хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.   Урьдчилсан дүгнэлтээр талийгаач ямар нэгэн гадны нөлөөгүй болох нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон аж. 

У.МАНДАХ

FACT.MN 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>