ЭХЭМҮТ-ийн эмч нарын хариуцлаггүйгээс болж ураг эндэж, эх нь хүүхэд тээх боломжгүй болжээ
Цагаан халаадтай “баатруудын” балгаас болж эх, нярай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох явдал сүүлийн үед чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болсоор нэлээд удлаа. Төрөхтэй холбоотой таагүй мэдээлэл тасрахаа байж төрөх газарт амаржихаар очсон эрүүл саруул эхчүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна.