Хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хорих ял оноолоо

205

 

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батзаяа, Э.Оюундарь нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүхээс Б.Батзаяа, Э.Оюундарь нарыг бүлэглэн хүн худалдаалах, насанд хүрээгүй хүнийг улсын хил давуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.3, 113.2.10-д зааснаар Шүүгдэгч-Б.Батзаяагийн 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Э.Оюундарийг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 
Тамгын газар 2018.10.05


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.