Украины онгоцыг "санамсаргүйгээр сөнөөснийг” Ираны эрх баригчид хүлээн зөвшөөрчээ

496

Украины зорчигч тээврийн нисэх онгоцыг “санамсаргүйгээр сөнөөсөн” гэж Ираны эрх баригчид мэдэгджээ. Энэ тухай “Associated Press” агентлаг Ираны эрх баригчдын албан ёсны мэдээллээс иш татан саяхан уламжиллаа. Энэхүү эмгэнэлт явдлын шалтгаан нь “хүний хүчин зүйл” байсныг онцлон тэмдэглэсэн байна.

Украины онгоц осолдсон шалтгаан нь АНУ-ын "балмад явдлын" улмаас үүссэн хямралын үеэр гаргасан "хүний алдаа" байсан гэж Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгджээ. Зариф Ираны ард түмэнд болон эмгэнэлт явдлын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, уучлал хүссэн байна.

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>