Ираны зорчигч тээврийн нисэх онгоц сүйрч, 66 хүн амиа алджээ

927

Ираны зорчигч тээврийн нисэх онгоц сүйрч, 66 хүн амиа алджээ

 

Ираны төв телевиз "66 зорчигчтой Ираны зорчигч тээврийн нисэх онгоц нийслэл Тегеранаас баруун өмнө зүгт байрлах Ясуж хот руу нисэх замдаа Семиром хотод унаж сүйрсэн байна. Ираны иргэний нисэхийн байгууллага 66 хүн амиа алдсан" хэмээн нотолсон гэж мэдээлжээ.

Осолдсон онгоц нь Ираны Асман агаарын тээврийн компанид харьяалагдах бөгөөд ATR-72 загварын зорчигч тээврийн нисэх онгоц байсан аж. Онгоцонд 60 зорчигч, нисэх багийн 6 ажилтан, нийт 66 хүн зорчиж явжээ.

Ираны эмнэлгийн яаралтай авран туслах төвийн хүн "Онгоцны унаж сүйрсэн Семиром хот нь Ираны төв хэсгийн Исфахан мужид харьяалагддаг, Ясуж хотоос 185 км зайтай байдаг" гэв.

Ираны төв телевизийн мэдээлснээр, авран туслах хүмүүс ослын газарт очжээ. Гэхдээ, осол гарсан газар нь уулархаг, цаг агаарын нөхцөл тааруу учраас авран туслах ажилд бэрхшээл тулгарч байгаа гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>