Их сургууль төгссөн ч гутал цэвэрлэж хоолоо залгуулдаг залуу

65

 

Одоо 27 настай Чеколе Менберу гэх Этиопи залуу хоёр жилийн өмнө химийн инженерийн мэргэжлээр суралцаж их сургуулиа төгссөн. Гэсэн ч тэр одоо ч гудамжинд хүмүүсийн гутлын цэвэрлэн өнгөлж өгөөд мөнгө олж өдрийн хоолоо залгуулдаг ажээ.

Тэрбээр бага байхаасаа л гудамжинд ажил хайж  өдөр хоногийг залгуулдаг байсан ба түүний эцэг нь бага залуу байхад нь өөд болсноор эмээ, өвөөтэйгээ хамт ийнхүү амьдрах болжээ. Чеколе сургуульд сурахыг маш их хүсдэг байсан ч эмээ, өвөөгийнх нь санхүүгийн чадамж түүнийг сургаж дийлэхгүй байсан  ч түүний чин эрмэлзлийг нь харгалзан үзэж  2-р анги хүртэл нь л сургуульд сургаж өгсөн байна. Үүний дараагаас тэрбээр өөрөө 3-р ангиасаа их сургуульд орох хүртэлх хэрэгцээний мөнгөө гудамжинд хүмүүсийн гутлыг арчин олдог байсан ажээ. Ингээд 2013 онд Бахир Дарийн их сургуульд элсэн орж химийн инженер мэргэжлээр суралцсан ба дэмжин тэтгэх хүнгүй гэх тодотголоор сар бүр сургуулиас нь 10 ам.долларын тэтгэмж өгдөг байсан гэнэ. 2017 онд сургуулиа төгсөөд 3 сарын турш идэвхтэй ажил хайсан ч олж чадаагүй тул буцаад гутал арчих ажлаа хийхээр шийдсэн гэх өөрийн амьдралын түүхээ хуваалцжээ. Тэрбээр одоо сургуульд сурсандаа харамсдаг гэсэн бөгөөд сургуульд сураагүй байсан бол сурсан зүйлээ ашиглаж чадахгүй байгаадаа харамсахгүй мөн сурах гэж тийм их мөнгө зарцуулахгүй байсан хэмээн хэлжээ. Гэсэн ч одоог хүртэл ажил хайсаар байгаа ба сайхан амьдарна  гэж итгэдэг хэмээжээ.   

 
Erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.