Монгол кино нэгтгэлийн хашаанаас эрэгтэй хүний цогцос олджээ

508

Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороо, “Монгол кино нэгтгэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хашаанд дулааны шугам сүлжээний худаг дотроос өчигдөр /2019.01.12/ эрэгтэй хүний цогцос олдсон.

Дуудлага мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газарт цагдаагийн байгууллагаас дуудлага өгч, “Цогцсыг гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тухайн газар очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, Нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж. 

Энэ тохиолдол өмнөх онд гурван удаа бүртгэгдсэн байдаг. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>