Япон жуулчны халаасыг суйлж байгаад баригджээ

458

Оны өмнөхөн “Вьетнамд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ” гэх мэдээлэл гарч энэ нь бүр 2-3 удаа давтагдсан тухай шуугьж байв. Энэ дуулиан намдаагүй байхад халаасны хулгай хийж байгаад нэг монгол залуу баригдсан байна. Тодруулбал, бямба гарагт буюу 1 дүгээр сарын 11-нд Монгол Улсын иргэн, 24 настай И.Мөнхзориг гэгч Хо Ши Мин хотын олон улсын нисэх буудалд 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад баригджээ.

Тус улсад сүүлийн нэгж жилийн хугацаанд 20 орчим монгол иргэн хулгайн хэргээр саатуулагдсан байна.

Эдгээр хүмүүсийн гаргаж буй үйлдлийг зохион байгуулалттай гэж болохоор байгаа гэж тус улсын хууль хяналтын байгууллагаас үзэж байгаа аж. Монгол иргэд Вьетнамд очоод бөөнөөрөө нийлж байр түрээсэлдэг бөгөөд жуулчид их зорчдог газруудаар явж хулгай хийдэг гэх бөгөөд тус улсад баригдсан иргэдээс баривчлагдсан зарим монгол иргэдээс карт хувилагч машин, их хэмжээний үнэт эдлэл, гар утас зэргийг хураан авч байжээ.

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>