Монгол репперүүд Тайландад хулгайн хэрэгт холбогджээ

597

Тайландад зорчиж буй жуулчдаас хулгай хийдэг монголчуудын тухай мэдээлэл тасрахаа болилоо. Саяхан тус улсын хааны ордноос хулгай хийж байгаад баригдсан бүлгийн тухайн мэдээлэл гарч байсан бол Бангкок хотын галт тэргэний буудал дээр словак жуулчны халаасыг ухсан гурван монгол иргэн баригдаад байна. 26 настай И.Мөнхбаяр, 27 настай Г.Ихбаяр, Б.Эрдэнэтуяа нарыг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлж баривчилсан ажээ.И.Мөнхбаяр нь Тайландад хоёр дахиа зорчиж байгаа бол Г.Ихбаяр анх удаа харин Б.Эрдэнэтуяа дөрөв дэх удаагаа тус улсын хилээр нэвтэрсэн байна.

И.Мөнхбаяр, Г.Ихбаяр нарыг Монголдоо нэртэй репперүүд гэж Bangkok Post сонин мэдээллээ. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>