АН-ын дарга С.Эрдэнэ орон нутгийн иргэдийг "мэдээлэлгүй" гэж тодорхойлов
УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хувиарлах ажил ид хийгдэж байна. Тойргийн хувиарлалт, тойрогт харгалзах мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар шийднэ. Урьдчилсан байдлаар нийслэлд 24, орон нутагт 52 мандат хувиарлах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Үндсэн Хуулийнд заасан газар нутгийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн заалттай холбоотойгоор мандатын тоог хөдөө орон нутагт нэмээд байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгаа орхигдуулж болохгүй гэж эрх баригч нам үзсэн.
Харин Ардчилсан намын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй байгаагаа хэлж байна. Гэхдээ С.Эрдэнэ дарга тун эмзэглэмээр тайлбарыг хэллээ.
Хэдийгээр түүнийг дүүрэг базсан, төрийн албыг төрлийн алба болгосон ноёнтон гэдэг ч хөдөөгийн иргэдийг арай л ингэж доромжилж болохгүй хэмээн иргэд ундууцаж байна. Харин ч Ардчилсан намынхан төрийн бодлогыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн, судалгаа үндэслэлгүйгээр өөрчилж, дур зоргоороо тоглолт хийдгийг эрх барьж байх хугацаандаа хангалттай харуулсан гэдгийг нь түүхийн шаргал хуудас нотолно.