Хятадын хамгийн баян хүн гэгддэг Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма өөрийн сангаар дамжуулан шинэ коронавирусийн эсрэг вакцин бүтээх үйлсэд 100 сая юань ($14.4 сая) хандивлажээ. Тэрээр 40 сая юанийг Хятадын засгийн газрын харьяа судалгааны хоёр хүрээлэнд хандивласан байна. Үлдсэн мөнгийг вирусийн халдварыг зогсоох, эмчлэх арга хэмжээнүүдэд зориулах ажээ.
Өнгөрсөн Бямба гарагт Алибаба компани Ухань хот болон Хубэй мужийн эм тарианы хангамжид зориулж нэг тэрбум юаний ($144 сая) тусламжийн сан байгуулснаа зарласан юм. Мөн вакцин бүтээх судалгааны ажилд өөрийн хиймэл оюуны системийг ашиглуулах боломжтойгоо мэдэгджээ. Ганц Алибаба биш, Хуавэй, Тэнсэнт, Байду, ТикТок-ийг эзэмшигч БайтДэнс, хоол хүргэлтийн Мэйтуан Дянпинь зэрэг Хятадын томоохон технологийн компаниуд коронавирусийн эсрэг тэмцэлд хандив өгсөн байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: CNN