Флоридад болсон халдлагын хариуцлагыг "Аль-Каида" хүлээжээ
Энэ тухай лалын шашинтнуудын мэдэгдсэнийг "Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч энэ мэдээллийн талаар террористууд ямар нэгэн нотолгоо гаргаж өгөөгүй байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Флорида дахь цэргийн баазад гэмт этгээд гал нээсний улмаас 3 хүн амь үрэгдэж, 8 хүн шархаджээ.
Гал нээсэн этгээд нь тус цэргийн баазад сургууль хийж байсан Саудын Арабын цэргийн албан хаагч Мухаммед Саид аль-Шамрани байсан бөгөөд түүнийг хэргийн газар шерифийн туслах буудсан юм.
Э.Аянзаяа