Төв аймаг: 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй улстөрчид…

41

2020 оны УИХ-ын сонгууль болоход дөрөвхөн сарын хугацаа үлдээд байна. Сонгууль бүрийн өмнө л хэн хэн нэр дэвших, сонгогчдод "таалагдах” нэр дэвшигчид хэн байх вэ гэдэг таамаг өрнөдөг. Гэхдээ намууд аль болох намаа төлөөлж гарч ирэх нэр дэвшигчийг илгээнэ. Энэ удаа УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог болох Төв аймгийг онцолж байна.

Төв аймгийн МАН-аас М.Энхболд, А.Сүхбат,  Н.Энхболд, Су.Батболд нарын гишүүд өрсөлдөх магадлалтай хэмээн улстөрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ зарим нэр дэвшигчийг дэвшүүлэхгүй байх талаар ч яригдаж байгаа ч  хамгийн нэр дэвших магадлалтай нь УИХ-ын дарга асан М.Энхболд, УИХ-ын гишүүн А.Сүхбат нарын нэр дурдагдаж байгаа гэнэ.

Харин сонгогчдын хувьд МАН-аас нэр дэвшихээр яригдаж буй М.Энхболд, А.Сүхбат нарт хэдийнээ дүн тавиад эхэлсэн сурагтай. Тухайлбал М.Энхболд өнгөрсөн сонгуулийн жилүүдэд Төв аймгийнхны итгэлийг хүлээж УИХ-д хэд хэдэн удаа  сонгогдсон.   Тэрбээр түүнд хотын дарга, УИХ-ын гишүүн. Ерөнхий сайд гээд хашаагүй албан тушаал цөөн. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан төрийн түшээ.   Гэтэл М.Энхболд гэдэг хүн улсдөрд 30 жилийг үдэхдээ аймагтаа шинэ сум битгий хэл шинэ жорлон ч барьж өгөөгүй гэдэг.

Тэр ч байтугай төрөлх Баян сумандаа ганц дагз барьж өгөөгүй, нутгаа хөсөр хаясанд нутгийнхан нь туйлын гомдолтой явдаг тухай нэгэн настан онцолж байсан.  Үнэндээ М.Энхболд хотын даргаас эхлээд төрийн өндөр албан тушаалыг хашиж байхдаа хийж бүтээсэн гавьяаг нь онцлоё гэвэл тэр гээд хэлэх ажил байхгүй л болов уу. Харин өнгөрсөн хугацаанд төрийн албыг наймаалцах, газрын наймаа, 60 тэрбумын хэрэг гээд дурдвал түүний "хар тамга” ар араасаа хөвөрнө. Төв аймгийнхан Ми-г ахиж сонгохгүй гэдгээ аймгийн намын хорооны хурал дээр ч ярьж байсан гэдэг. Тиймээс энэ удаагий УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа М.Энболд "явуургүй” байгаа гэх шуум байгаа юм . Ямартай ч  төрж өссөн сумаа өөд нь татаагүй МИ-д Төв аймагчууд итгэл алдарсан гэх юм билээ

Тэгвэл МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа А.Сүхбат, Н.Энхболд нарын тухайд М.Энхболдыг дагаж явсаар УИХ-д сонгогдсон гэж үздэг. Гэхдээ одоо УИХ-д сууж байгаа А.Сүхбат, М.Энхболдыгоо бодвол нутаг усаа хөсөр хаяагүй, ямартай ч Төв аймагт  хэн нь хийж бүтээдэг, хэн нь хий хоосон ярьдагийн ялгааг чамгүй харуулаад амжсан гэх юм билээ. Нэгэн цагт Монгол бөхийн дэвжээг чимж, бөх сонирхогч түмнийг суудлаас нь өндөлзүүлж явсан түүнд Монголчууд хайртай байдаг. Тэгвэл Төв аймгийнхан ч сонгогдсон гишүүндээ тийм ч муугуй байгаа сураг байна. Юутай ч А.Сүхбат УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог, Төв аймгийн МАН-аас дахин гарч магадгүй гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна.

Харин Ардчилсан намаас Төв аймагт Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа сурагтай. Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдын нэр ч яригдаж байгаа аж.

Ямартай ч Төв аймагчууд өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ удаагийн сонгуульд хашир сонголт хийхээ хурал цуглаан болгонд онцолж байгаа гэнэ лээ. Ингэхдээ өнгөрсөн 30 жил нутаг усаа өөд нь татаагүй М. Энхболд зэрэг дэвшигчдийг сонгохгүй байх талаар ам уралдуулан ярьж байгаа аж.

Эх сурвалж: У.МАНДАХ,FACT.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.