Шуурганаар төөрсөн иргэдийг хилчид аварчээ

444

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Сулин багийн иргэдийг цасан шуурганаар төөрч, бээрсэн байхад нь хилчид олж амийг нь аварсан явдал энэ сарын 14-нд гарсан байна. 

Тус сумын нутгаар энэ сарын 13-14-нд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Сулин багийн иргэн Д.Наран, Б.Галбадрах нарыг малдаа яваад сураггүй болсон гэх мэдээллийг хилийн 0168 дугаар ангийн удирдлагад ар гэрийнхэн нь өгсөн байна. 

Мэдээллийн дагуу тус ангийн хилийн албаны тасгийн дарга, хошууч Д.Доржпалам ахлагчтай бүлэг 14-ний 09:45 цагт иргэн Д.Наранг Сулин багийн нутаг Талын худаг нэртэй газарт бээрсэн байхад нь олжээ. Мөн хилийн 0171 дүгээр салбарын хилчин, дэд түрүүч Л.Сэдэд, байлдагч Б.Пүрэвдорж нар тухайн өдрийн 16:00 цагт Сулин багийн Эрдэнэдалай гэх газраас иргэн Б.Галбадрахыг эзэнгүй айлын хоосон гэрт, хоол хүнсгүй, бээрсэн байхад нь олсон байна. Улмаар тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>